Үерийн гамшгаас болж Кюүшү арал дээр сүүлийн гурван өдөрт 20 хүн амь насаа алдсан. Сүүлийн гурав хоногийн турш үргэлжлэн орсон борооны улмаас голын усны төвшин 75 см-ээр нэмэгджээ.
Одоогоор Фукүоко, Сага, Кумамото, Оита мужуудаас үерийн аюулаас 85.000 айл өрхийг нүүлгэн шилжүүлэх ажил өрнөж байна. Тус мужуудын оршин суугчдыг Янагава, Яаме, Мияама мужуудруу нүүлгэн шилжүүлэх гэнэ.
Телевизийн сувгуудаар үеэрт автсан гудамж талбайнууд, шавар шавхайд дарагдсан газрууд болон үеэрт нэрвэгдсэн айлуудыг харуулж байна. Мөн аадар бороо олон хоногоор үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул иргэдийг сэрэмжтэй байхыг сануулсаар байна.