Монгол Улсын Засгийн газраас эх орны ашигт малтмал, уул уурхайн баялгаас олох орлогыг иргэддээ тэгш шударга хувиарлах зорилгоор стратегийн ач холбогдол бүхий уул уурхайн ордуудыг эзэмшдэг компаниудын хувьцаанаас Монгол Улсын иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон билээ.

Монгол Улсын Засгийн газраас эх орны ашигт малтмал, уул уурхайн баялгаас олох орлогыг иргэддээ тэгш шударга хувиарлах зорилгоор стратегийн ач холбогдол бүхий уул уурхайн ордуудыг эзэмшдэг компаниудын хувьцаанаас Монгол Улсын иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон билээ. Энэхүү хувьцаа 1072ш-гаа өөрийн болгох, хувьцааны данс нээх явуулын үйл ажиллагааг Стандарт Инвестмент компаниас Ансан хотод зохион байгуулах гэж байна. Данс нээх ажиллагааг энэ сарын 22-ны өдөр 14.00-18.00 цагийн хооронд Ансан хотын Гадаад иргэдийг дэмжих орчуулга, зөвлөгөө өгөх төв зохион байгуулах аж.
Б.Чимэг