Өчигдөр Налайх дүүргийн зургадугаар хороо, Тэрэлжийн гүүрний урд талын далан руу микроавтобус унаж, олон хүн гэмтсэн осол гарчээ.

Өчигдөр Налайх дүүргийн зургадугаар хороо, Тэрэлжийн гүүрний урд талын далан руу микроавтобус унаж, олон хүн гэмтсэн осол гарчээ. УБЕ 65-32 улсын дугаартай “Хьюндай Грейс” маркийн микроавтобус онхолдсоноор зорчиж явсан 15 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Одоо тэднээс найман том хүн, нэг хүүхэд тус дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.
Осол гарах үед азаар Онцгой байдлын газрын аврагчид тухайн газарт эрэл, хайгуул хийж явсан учраас аврах ажиллагааг шуурхай явуулсан байна.
Б.Золбоо