Энэ сарын 12-нд Налайх дүүргийн зургадугаар хороо, Тэрэлжийн амралтын газрын урд голд 20 настай, эрэгтэй Б усанд унасан билээ.

Энэ сарын 12-нд Налайх дүүргийн зургадугаар хороо, Тэрэлжийн амралтын газрын урд голд 20 настай, эрэгтэй Б усанд унасан билээ. Түүнийг онцгой байдлын аврагчид өнөөдрийг хүртэл хайсаар байна. Түүнийг хайх хугацаанд Тэрэлжийн давааны шинэ гүүрний зүүн талд Туул голд живж байсан иргэн Б-г аварчээ. Мөн өчигдөр Тэрэлжийн гарамны ойролцоо усанд боогдсон дөрвөн иргэнийг гаргаж аюулгүй газарт хүргэсэн байна.
Б.Золбоо