зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Алтангадас” мөнгөтэй салбаруудыг, “МоАХ” нийслэлийг, “Шонхор” УИХ-ыг, “Нэг ардчилал” нийгмийн салбаруудыг авахаар тохиролцлоо

2012-7-16
0
ЖИРГЭХ
Өнгөрсөн сонгуульд олонхи болсон АН-ынхан засгаа авах гэж их яарч байна. Яарч байгаа учраас амралтын өдрүүдэд тасралтгүй уулзаж, хуралдаж урьдчилсан байдлаар тохироонд хүрлээ.
771a41966f705bb4original  Өнгөрсөн сонгуульд олонхи болсон АН-ынхан засгаа авах гэж их яарч байна. Яарч байгаа учраас амралтын өдрүүдэд тасралтгүй уулзаж, хуралдаж урьдчилсан байдлаар тохироонд хүрлээ. Манай сайт өмнө нь АН-ынхан наадмаар амрахгүй, хэсэг бүлэгээрээ хуралдаж тохироонд хүрч Засгийн газраа албан бусаар байгуулна гэж бичиж байсан нь үнэн болж таарлаа.
    Эх сурвалжийн мэдээлж байгаагаар АН-ын удирдлага “Залуучууд” зочид буудалд наадмын өдрүүдэд байрлаж тохироогоо хийжээ. Бас хотын ойролцоох амралтын зарим газрыг бүхлээр нь түрээсэлж амрагчдыг хүнтэй хэмээн буцааж байжээ. “Баянгол” зочид буудал, “Касабланка”-д МоАХ-ныхон төвлөрч наадмаа ч хийж, найраа ч хавтгайруулж, тохироогоо ч хийж. Мөн АН-ын залуучууд Э.Бат-Үүлийн хүү Б.Чугугийн ажиллуулдаг “Брикс” хэмээх цэнгээний газар ирээдүйн төлөвлөгөө, хэн хаана томилогдохоо ч ярилцахаа мартаагүй аж.

   Намын дарга Н.Алтанхуяг хамгийн том бүлэглэл МоАХ-ны тэргүүн Х.Баттулга хоёр ч учраа олжээ. Уг нь Х.Баттулга намынхаа даргыг Ерөнхий сайд болох эрхгүй, огцоруулна гэж хэвлэлээр мэдэгдэж байсан юм. Түүний ингэж ил цагаан мэдэгдэхэд нөлөөлсөн нэг хүчин зүйл бий. Сонгуульд ялсны маргааш АН-ын том фракциуд хуралдаж МоАХ буюу Х.Баттулгыг Засгийн газарт оруулахгүй хэмээн нэгдсэн шийдэлд хүрсэн явдал юм. Үүнд нь эгдүүцсэн Х.Баттулга сэлэм эргүүлж, намын даргаа огцруулах асуудлыг хөндсөн. АН-ын энэ задрал сайн зүйлд хүргэхгүйг Н.Алтанхуяг сайн харж МоАХ-нд нэлээд том бялуу хүртээх тохироо хийснээр тэдний зөрчил түрдээ саармагжлаа. Н.Алтанхуяг МоАХ фракцид хоёр яамыг Улаанбаатар хотын захиргаатай өгөхөөр шийджээ. Х.Баттулга эргээд ЗТБХБ-ын яамандаа ирэх бололтой. Өөрөөр хэлбэл ирэх жилүүдэд Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, дэд бүтэц, барилга байгууламж АН-аас гэхээсээ илүү МоАХ-ны фракциас бүхэлдээ хамаарах болж байна. Улаанбаатарын утааг арилгана, гэр хорооллын бүх айлыг төвийн дулааны шугам сүлжээнд холбоно, хаус хороолол болгоно, баячуудын газрыг хурааж иргэн бүрт хувааж өгнө, хотын захиргааг гэр хорооллын зах руу нүүлгэнэ гэсэн айхтар амлалтаар ялалт байгуулсан. Энэ бүхнийг биелүүлэх боломжгүй учир  хотыг бүхэлд нь МоАХ-нд өгөх стратегийг Н.Алтанхуяг болон Алтангадасынхан бодож олжээ. Тэгээд ирэх сонгуулиар хотыг бид удирдаагүй, МоАХ удирдсан гэж бурууг Х.Баттулга тэргүүтэй хүмүүсээс хайх хэрэгтэй хэмээн золигт гаргах төлөвлөгөө гэж зарим нь үзэж байна. Ингээд ирэх сонгуулиар АН-ын гол амлалтаас болж Э.Бат-Үүл, Х.Баттулга хоёр буруудаад бусад нь уснаас хуурай гарах нь. Н.Алтанхуяг ингэж холыг харж байгаа бололтой.

   Харин “Шонхор” фракцид УИХ-ыг өгөхөөр ярилцжээ. Энэ тохирооны дагуу З.Энхболд УИХ-ын дарга болно. Д.Ганхуяг, Г.Баярсайхан хоёрт байнгын хорооны даргын суудал өгнө. Бас УИХ-ын тамгын газрын дарга болоод газар хэлтэсүүдийнх нь дарга нарыг ажлаас нь чөлөөлж “Шонхор” фракцийн төлөөллүүдээс нөхөн сонгохоор ярилцжээ. Ийнхүү ирэх жилүүдэд “Шонхор” УИХ-ын Тамгын газар хавиар жиргэж өгөх бололтой.

   “Нэг ардчилал” фракцид ХЗДХ-ийн яам, Хөдөлмөрийн яамыг атгуулахаар ярилцаж Х.Тэмүүжинг сайд шүү гэж сануулжээ. Мөн МҮДН, Кроун фракциудад ч гэсэн нэг яам хувиарлаад амыг нь таглах бололтой. Гэвч МҮДН-аас гаралтай “фортуна” Н.Батбаяр Сангийн яамыг авах санал гаргажээ. Тэрбээр дөрвөн жилийн өмнө энэ яамыг авах гээд чадалгүй С.Баярцогтод алдсан юм. Тэгээд дөрвөн жил С.Баярцогтыг шүүмжлэгчдийн армийг толгойлсон. Энэ бүхнээ сануулаад ч Сангийн яамыг Алтангадасаас салгаж чадаагүй гэнэ. Алтангадасынхан Ерөнхий сайд, Сангийн яам, ХХААХҮ-ийн яам, Эрдэс баялаг эрчим хүчний яамдыг өмчлөлдөө авч үлджээ.
   Баяр наадмын өдрүүдэд АН-ынхан эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйн зарчим баримталж иймэрхүү хувиарлалт хийжээ. Гэвч эцсийн зарим шийдвэрийг ҮЗХ-ныхоо хурлаар шийдвэрлэнэ.
ҮЗХ-ных нь зарим гишүүд МАН-тай нийлэхгүйгээр хол явахгүй гэдгээрээ ярилцахаар бэлтгэж байна. Энэ талаарх суртал ухуулгыг хариуцсан хүмүүс ч ажилдаа ороод ҮЗХ-ны эргэлзээтэй гишүүдтэй уулзаж эхэлжээ. Тэднийг хэн удирдаж байгааг хэлэхэд эрт байна.
Т.Хас

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • (124.158.124.156)
    МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ХОРООНД МЭРГЭЖИЛТЭН ШАЛГАРУУЛЖ АВНА.• Хаяг: Сүхбаатардүүрэг 8-р хороо, Залуучуудынөргөнчөлөө, Багатойруу – 42, МонголынЗалуучуудынХолбоонытөвбайр. • Утас: 11326336, 99077723, 99023329
    2012 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин (118.99.64.109)
    Ардчилсан намыг дэмждэг шүү,Эх орноо хөгжүүлнэ гэдэгт итгэж байна
    2012 оны 07 сарын 17 | Хариулах
  • (202.70.46.201)
    Албан тушаалын толоо яахаас ч буцахгуй алалдаж байгаа биздээ. Эд нар хоорндоо хэрэлдээд суудалаа булаалдаад хол явахгуй нь ээ!!!! Сайн сайхныг хулээх хэрэггуй эртхэн огцруулаад хаяцгаана шуу ард тумээн!
    2012 оны 07 сарын 17 | Хариулах
  • (202.156.10.250)
    Lu.Gantumur nariig sain ajilluulah heregtei
    2012 оны 07 сарын 16 | Хариулах
  • (202.9.47.130)
    АН-хан төрийн алба том байна олон ажил хийдэггүй яам банйа цомхотгох хэрэгтэй гээд орилоод байдаг яасан өрсддөө зориулаад яам байгуулаад байж болдог юм уу, төрд гарвал болчин гэж бодоод ямар чхамаагүй аргаар гарчаад сонгосон ардаа мартсан байлгүй, батхүү зоригт 2 байна өөрсдийгөө мөнх их хурлын гишүүн байна гэж бодцон өвөрхангайд үнэхээр юу ч хийгээгүй юм чинь яаж сонгох вэ дээ,
    2012 оны 07 сарын 16 | Хариулах
  • (122.201.18.145)
    За яамны тоо чухал биш, ажлаа бодож үз. Нэг яам 10 яам шиг ажилтай чухал бол яах вэ. Доорх хоосон толгой минь
    2012 оны 07 сарын 16 | Хариулах
  • (182.160.43.74)
    Нэг ардчилалд ганц хоёрхон яам өгч амыг нь таглаад байхдаа яахавдээ, тэр залуучууд танай намын нүүр царай, тэднийг бодож сонгосон шүү, алтанхуягаа чамайш л биш
    2012 оны 07 сарын 16 | Хариулах
  • (183.81.169.5)
    Эрдэс баялаг эрчим хүчний яамыг Алтангудаст өгч болохгүй шүү. Цаадауул чинь МАНАНтуулаад хаяна шүү.
    2012 оны 07 сарын 16 | Хариулах
  • Ардчиллыг дэмжигч (80.80.57.45)
    Ардчилсан намд эх орноо хөгжүүлэх боломж олдлоо, Итгэж байна.
    2012 оны 07 сарын 16 | Хариулах
  • (124.158.75.10)
    бүгд л адилхан байгаа биз дээ сайд дарга болохын тулд яг адилхн тхилцож байна ан, ч ман ч
    2012 оны 07 сарын 16 | Хариулах
    • bas MAXN ch kkkk
      2012 оны 07 сарын 16
  • (202.70.46.200)
    АН ТӨРӨЛ АРИЛЖААГҮЙ ЦАГТ НӨГӨӨ Л ТӨРИЙН ТОГООНООС ТОМ ШАНАГААР УТГАЖ ИДЭХ, ФРАКЦААРАА БЯЛУУ ХУВААХ ГЭХ МЭТ СЭТГЭЛГЭЭ НЬ ХЭВЭЭРЭЭ Л ДЭЭ. ХАРИН ХЭРЭЭС ХЭТЭРЧ ГАДНЫХНЫ ГАР ХӨЛ БОЛОХ, ЦӨМИЙН ХАЯГДАЛ ЭНЭ ТЭРЭЭС Л ХОЛ БАЙГААСАЙ.
    2012 оны 07 сарын 16 | Хариулах
  • (202.126.89.110)
    Ene fizdaanuud yu ch hiij chadahgui bj darga saidiin suudald yasan durtai har boldognuud we. HIIHIIG CHIN HARNAA ZA.
    2012 оны 07 сарын 16 | Хариулах
  • ӨРХЫБӨР (182.160.43.220)
    УЛС ЭХ ОРНЫ МИНЬ ТОМ ЭРХ АШИГ ХАА ЯВНА ХАР ХЭРЭЭНҮҮД ЭЭ. БИДНИЙ ТӨЛӨӨ ЧАДАХ ЧИНЭЭГЭЭРЭЭ ДУУГАРААД БАЙГАА ТЭР БААСАН ЖАВХЛАН НАР ЧИНЬ ХАРИН ЭХ ОРНЫ ЭРХ АШГИЙН МАНААЧ БОЛОХ БАЙСАН ДАА
    2012 оны 07 сарын 16 | Хариулах
  • (124.158.75.10)
    бялуу хувааж байна даа
    2012 оны 07 сарын 16 | Хариулах
  • ЫАХЫХ (182.160.43.220)
    БҮЛЭГЛЭЛД ХУВААГДДАГ ТЭДНИЙ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛДАГ ЭНЭ ТОГТОЛЦООГ ҮГҮЙ БОЛГООГҮЙ ЦАГТ ЧИНГИС ЭРГЭЖ ИРЭЭД Ч МОНГОЛЫН ТӨРИЙГ ЦЭВЭРЛЭХ НЬ ӨНГӨРЧЭЭ
    2012 оны 07 сарын 16 | Хариулах
  • (124.158.75.10)
    энэ алтангадас тэгж байгаад л хамгийн гайгүг нь авчих юм даа гэж
    2012 оны 07 сарын 16 | Хариулах
  • demjigch (122.201.20.132)
    Sain baina.AN dotroo hezee ch margaj bolohgui.buh frakcdaa suudal huviarlah n zuv.Uuniig dagaad frakcuudiin hariutslaga nemegdene
    2012 оны 07 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
    8 мин
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
    14 мин
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
    32 мин
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
    1 цаг 35 мин
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
    1 цаг 54 мин
  • Монгол наадмын тэнгэрт “шинэ салхи” сэвэлзэв
    2 цаг 29 мин
  • Бороо орж байгаа үед нөөлөг салхинаас болгоомжлохыг зөвлөв
    2 цаг 39 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзварыг хааж шинэчилнэ
    2 цаг 46 мин
  • Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно
    2 цаг 51 мин
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
    15 цаг 26 мин
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
    15 цаг 27 мин
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
    15 цаг 38 мин
  • Б.Пүрэвсайхан: Сайхан зүтгэж л байна, болох байгаа
    18 цаг 20 мин
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
    18 цаг 53 мин
  • Танилц: “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүд
    19 цаг 57 мин
  • Танилц: “Улсын начин” цолны болзол хангасан бөхчүүд
    21 цаг 21 мин
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
    Өчигдөр 12 цаг 39 мин
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
    Өчигдөр 12 цаг 16 мин
  • Энэ жилийн наадамд гурав давсан АЙМГИЙН цолтонгууд
    Өчигдөр 12 цаг 02 мин
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
    Өчигдөр 11 цаг 51 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК