Г.Мэнд-Ооёогийн “Тал” үзэсгэлэн өнөөдөр өндөрлөнө

Яруу найргийн академиас зохион байгуулж буй яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн “Тал” уран бүтээлийн үзэсгэлэн “Арт Хаус” төвд болж байгаа тухай манай сайт мэдээлсэн билээ. Тэгвэл тус үзэсгэлэн нь өнөөдөр өндөрлөх юм. Яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн уран бүтээл нь олон талыг өгүүлдэг бөгөөд үндэсний бичиг соёл, орчин үеийн урлагтай түүний туурвил гүн холбоотой юм. Тэрбээр 2006 оноос жил бүр каллиграфийн үзэсгэлэнгээ толилуулдаг уламжлалтай болсон бөгөөд 2010 онд зохион байгуулсан “Утгын болох сүм” бие даасан үзэсгэлэн мөн 2011 онд Д.Баттөмөртэй хамтран зохион байгуулсан “Дэлхий ээж” үзэсгэлэн нь маш амжилттай болсон. Харин энэ удаагийн үзэсгэлэнд орчин үеийн каллиграфийн чиг хандлага, бэхэсийн өнгө аялгууг илэрхийсэн цоо шинэ мэдрэмжийг шингээжээ.
Д.Ундрах 24tsag.mn