“Хашаа-4”, “Явган хүний зам-3”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон
дугуйн зам” арга хэмжээ үргэлжилж байна. Уг арга хэмжээг нийслэлийн
Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан гүйцэтгэдэг юм.

Нийслэлийн гудамж, талбайн тохижилтыг сайжруулах, явган хүний зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон дугуйн зам, талбай, гарцууд тавигдах боломжтой, газруудыг хааж, тэдгээрийн хөдөлгөөнд саад учруулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлгүй барьсан гараж, ТҮЦ, контейнер, хашааг цэгцлэх, авто замын түгжрэлийг сааруулах шаардлагын үүднээс иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмшил, ашиглалтын байдлыг шалгаж, дүгнэлт гаргах, зөрчил арилгуулах “Хашаа-4”, “Явган хүний зам-3”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон дугуйн зам” арга хэмжээ үргэлжилж байна. Уг арга хэмжээг нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан гүйцэтгэдэг юм. Тэгвэл энэ аян ирэх долоо хоног өндөрлөх бөгөөд үлдэж буй хугацаанд шийдвэрлэж болохуйц асуудлуудад санал авч байгаа аж. Иргэд өөрсдийн амьдрах орчинд тохиолдож буй тохижилт, зохион байгуулалтын асуудлаа доорх утсаар мэдэгдэж болох юм байна.
Санал авах утас:
Баянгол дүүрэг: 368341
Баянзүрх дүүрэг: 450020
Сонгинохайрхан дүүрэг: 632831
Сүхбаатар дүүрэг: 310762
Чингэлтэй дүүрэг: 321224
Хан-Уул дүүрэг: 344927