
Ийнхүү охидын хамтлаг мини банзлаар гоёх болсон нь тус улсын Их удирдагчийн залгамжлагч Ким Чен Уны заавар, ая талаар сонгосон хувцас аж. Тус хамтлаг уран бүтээл болон тайзны засал зэргээ шинэчилж, анхны тоглолтоо удирдагч Ким Чен Ун, түүний эмэгтэй дүү нарт зориулан үзүүлсэн байна. “Бидний өмсөх хувцас өөр улсаас гаралтай ч гэсэн бид түүнийг өөрийн болгон өөрчилж өмсөж чаддаг байх хэрэгтэй. Ялангуяа манай дуу хөгжим орчин үеийн хэмжээнд очих шаардлагатай” хэмээн удирдагч Ки Чен Ун тоглолтын дараа хэлсэн ажээ.
Ц.Болор