
Шинэ Засгийн газрын ерөнхий сайдын албан тушаалд АН-ын дарга Н.Алтанхуягийг дэвшүүлэхийг тус намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд 100 хувь дэмжлээ. Өмнө нь яригдаж байсан тохироогоор УИХ-ын гишүүн З.Энхболдыг мөн УИХ-ын даргад нэр дэвшүүлэхээр болоод байгаа. Энэ хурлаас хамгийн их сонирхол татаж байгаа асуудал нь АН нь МАХН, МҮАН-ын эвсэлтэй эвсэх үү гэдэг юм. АН-ын удирдлагууд тус эвсэлтэй нэгдэхийг зөвшөөрөөд байгаа тул ҮЗХ-ны гишүүд нь ч бас дэмжинэ гэсэн хүлээлттэй байна. Хурал хаалттай үргэлжилж байна.