Төрийн ордонд хаалттай болж байгаа АН-ын ҮЗХ-ны хурлаар шинэ яам байгуулах талаар ярилцаж байна.

Төрийн ордонд хаалттай болж байгаа АН-ын ҮЗХ-ны хурлаар шинэ яам байгуулах талаар ярилцаж байна. Хуралд оролцож байгаа УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн твиттер хуудасдаа бичсэнээр тэд Хөгжлийн яам байгуулах талаар санал солилцож, хэлэлцэж байгаа аж. Тэрбээр "Хурал тун ажил хэрэгч уур амьсгалтай болж байна" гэж тодорхойлжээ.
Шинэ Засгийн газар НХХЯ-ыг тусад нь салгаж Хөдөлмөрийн яам байгуулах зэрэг олон өөрчлөлт хийхээр зэхэж байгаа юм.
Т.Гэрэл