Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригийн урилгаар БНСУ-ын Пусан хотын
Сөгү дүүргийн төлөөлөгчид наадмын өдрүүдэд айлчлал хийгээд буцлаа. Сөгү
дүүргийн Засаг даргын орлогч Вон Жон О-гоор ахлуулсан төлөөлөгчид
Баянзүрх дүүрэгт гурав хоног зочилж дүүргийн бүтээн байгуулалт, хөгжил
цэцэглэлттэй танилцжээ.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригийн урилгаар БНСУ-ын Пусан хотын Сөгү дүүргийн төлөөлөгчид наадмын өдрүүдэд айлчлал хийгээд буцлаа. Сөгү дүүргийн Засаг даргын орлогч Вон Жон О-гоор ахлуулсан төлөөлөгчид Баянзүрх дүүрэгт гурав хоног зочилж дүүргийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлттэй танилцжээ. Баянзүрх дүүрэг, Сөгү дүүрэгтэй 2005 оноос хойш харилцаа хамтын ажиллагаатай ажилдаг юм байна.
Туул Жин Пангийн тойргоос Зуун айлын гүүр хүртэлх 1.8 км авто, явган хүний зам, замын хоёр талын гэрэлтүүлгийг бүрэн шинэчилж, Сөгү дүүргийн нэрэмжит гудамжийг 2005 онд байгуулжээ. Мөн Сөгү дүүргийн “Хайрын бүс залгах” ТББ-ын туршлагыг нэвтрүүлэн Баянзүрх дүүрэгт 2010 оноос эхлэн “Нэг зүрхний хайр” аяныг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж эмзэг бүлгийн 300 гаруй иргэнд тусламж үзүүлсэн байна.
Айлчлалын үеэр хоёр тал цаашид нийгэм, хот тохижилт, боловсролын салбар дахь хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргахаар харилцан санал солилцжээ.
Ц.Болор