
УИХ-ын сонгуулиас өмнө иргэний үнэмлэхээ солиулах, эсвэл үрэгдүүлсэн, шинээр авах, лавлагаатай иргэдэд цахим үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу 29 мянган иргэний цахим үнэмлэхийг олгосон. Харин үлдсэн иргэдийн үнэмлэхийг ирэх сарын эхэнд олгож эхлэхээр болжээ. Ингэснээр ирэх аравдугаар сард болох орон нутгийн сонгуулиас өмнө хуучин иргэний үнэмлэхийг шинэчилж цахим үнэмлэхтэй болох юм байна.
Ц.Болор