Үндэсний сагсан бөмбөгийн холбооны багуудын улирлын өмнөх тоглолт зургаан жилийн өмнөөс Хятад улсад зохион байгуулагддаг болсон.

“Майами Хит” багийн улирлын өмнөх хоёр тоглолт Хятад улсад болох гэж байгаа билээ. Тус баг өнгөрсөн улирлын аварга болсон . Аваргууд 10-р сарын 11-нд Бээжин хотын MasterCard Center, 10-р сарын 14-нд Шанхай хотын Mercedes-Benz Arena спортын ордонд “Лос Анжелес Клипперс” багтай тоглоно. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны багуудын улирлын өмнөх тоглолт зургаан жилийн өмнөөс Хятад улсад зохион байгуулагддаг болсон. Ирэх намар найман баг гадаадын улс орнуудад тогрлох ажээ. “Даллас Маверикс”, “Бостон Селтикс” багууд Европт, “Торонто Рапторс”, “Нью-Йорк Никс”, “Миннесота Тимбервулвз”, “Детройт Пистонс” багууд Канад улсад тоглох ажээ.
Ц.Болор