
“Ньюмунт” компанийн алтны уурхайд гарсан галын үеэр аврагчид эхний ээлжинд 13 уурхайчныг аварсан байна. Өнөөдөр 05.00 цагт Хойд арлын Вайхи уурхайд хүнд механизмын хөдөлгүүрээс гал гарчээ. Энэ нь хийн хоолойнуудыг гэмтээж дэлбэрэлт болоогүй тул харьцангуй аюул багатай байгаа аж. Оператор компанийн төлөөлөгчийн ярьснаар уурхайд 28 ажилчин байсан аж. Одоогийн байдлаар үлдсэн 15 уурхайчныг аврахаар ажиллаж байна.
2010 оны арваннэгдүгээр сард Өмнөд арлын Пайк Ривер уурхайд хий дэлбэрсний улмаас 20 уурхайчин амиа алдаж байжээ. Албаны хүний ярьснаар уурхайн осол ихэвчлэн ажилчдын болгоомжгүй үйлдэл болон ажлын аюулгүй байдлын горимыг зөрчсөнөөс болдог аж.
Ц.Болор