
Нэгдсэн төсвийн урсгал орлого 2347.6 тэрбум төгрөг, урсгал зардал 2282.5 тэрбум төгрөг болж, тэнцвэржүүлсэн урсгал тэнцэл 65.2 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.
Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 24.5 хувиар нэмэгдэхэд бусад татварын орлого 44.1 хувь, дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 19.1 хувь, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 49.8 хувь, орлогын албан татварын орлого 8.0 хувь, гадаад худалдааны татварын орлого 7.9 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ оны эхний хагас жилд 2930.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 56.8 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь эргэж төлөгдөх цэвэр зээл 35.9 хувиар буурсан хэдий ч татаас ба шилжүүлгийн зардал 57.0 хувь, хөрөнгийн зардал 2.2 дахин, бараа, үйлчилгээний зардал 37.7 хувь, зээлийн үйлчилгээний төлбөрийн зардал 2.7 дахин өссөнөөс шалтгаалжээ.
Д.Ундрах 24tsag.mn