Шинэ Зеландын Вайхи хот дахь алтны уурхайд өглөөний 05.00 цагийн орчимд
гал гарсан байна.Уурхайд гарсан галын улмаас 28 уурхайчин дарагдаж амь
нас нь эрсдэх аюул тулгараад байсан билээ.
Шинэ Зеландын Вайхи хот дахь алтны уурхайд өглөөний 05.00 цагийн орчимд гал гарсан байна.Уурхайд гарсан галын улмаас 28 уурхайчин дарагдаж амь нас нь эрсдэх аюул тулгараад байсан билээ. Харин аврах ангийн ажилчид шуурхай ажиллаж, уурхайчдыг аварч чадлаа. Азаар гэмтэж, бэртсэн хүн байхгүй гэнэ.
Гал гарч эхлэх үед уурхайчид газар доор байрлах уурхайн хоргодох байранд орж чадсан байна. Аврагчдын мэдээлж байгаагаар тус уурхайд хоргодох байр гурав байдаг бөгөөд нэг нь галд автаж, үлдсэн хоёроос нь ийнхүү уурхайчдыг эсэн мэнд аварч чадсан ажээ. Галын шалтгааныг их хэмжээний хий алдагдсантай холбоотой хэмээн таамаглаж байгаа юм. Өмнө нь 2010 онд Шинэ Зеландын баруун зүгт орших “Pike River Mine” чулуун нүүрсний уурхайд мөн их хэмжээний метаны хий алдагдсаны улмаас гал гарч байжээ.