
Тэднийг төсвийн мөнгө шамшигдуулсан хэмээн буруутгаж,анхан шатны шүүхээс 2-3 жилийн хорих ял оноогоод байсан юм. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдахаад байсан билээ.
Э.Цасчихэрийг Увс аймагт барихаар төлөвлөсөн Нарийны голын 325 км, Тээлийн голын зам, гүүрийн барилгын ажлыг өөрийн “Мөнхжим” компаниар гүйцэтгүүлэхээр 710 сая төгрөг завшсан, төрийн албан хаагчдын таван давхар орон сууцыг дөрвөн давхар болгон барьсан гэх иргэдийн мэдээллээр АТГ-т шалгаж, Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалтан албан тушаал эрх мэдлээ хэтрүүлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр ялласан юм.
Б.Чимэг