Жүжигчин Ума Турман охинтой боллоо

Холливудын алдарт жүжигчин Ума Турман өнгөрсөн ням гарагт амаржиж бяцхан охинтой болжээ. Тэрбээр нөхөр Арпад Буссоны хамт энэ оны эхээс эхлээд шинэ хүнээ хүлээж байгаа талаараа мэдээлж байсан билээ. Ума Турман өмнөх нөхөр Этан Хавкэгаасаа 14 настай Маяа, 10 настай Лион гэх хоёр хүүхэдтэй юм.
Д.Ундрах 24tsag.mn