
Төв номын сан саяхан уншигчдийн буюу нийтийн зориулалттай компьютеруудынхаа үйлдлийн системийг албан ёсны лицензтэй болгох зорилгоор, "Майкрософтын Тусламжийн хөтөлбөр"-т хандаж, хүсэлт гаргасан байна. Майкрософтын Тусламжийн хөтөлбөр уг хүсэлтийг нааштай хүлээн авч, 85,000 ам.долларын өртөг бүхий программ хангамжийг төлбөргүй илгээжээ. Түүгээр зогсохгүй гаалийн татвар, болон гаалийн бүрдүүлэлттэй холбоотой гарсан 60000 гаруй төгрөгийн зардлыг ч "Microsoft" компани төлсөн байна. Өнгөрсөн 6-р сарын 1-нээс эхэлсэн Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн "Чөлөөт сонголтот танхим"-ын номын тооллого энэ сарын 10-ны өдөр дуусч, өчигдрөөс ажиллаж эхэлжээ.
Ц.Болор