
Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан сургалтын үр нөлөөг улам нэмэгдүүлэхийн тулд “Боломж дандаа чиний гарт” номыг Сэтгэл судлалын үндэсний төвөөс хэвлэн гаргасан. Тэгвэл энэ хүрээнд “Боломж дандаа чиний гарт” сэдэвт сэтгэлзүйн вакум сургалтыг зохион байгуулах гэж байна. Сургалт долдугаар сарын 19 буюу нөгөөдрөөс хүүхдийн “Ундраа” зусланд болно
Өсвөр насны хүүхдүүдийн дунд ямар нэгэн зүйлд донтсон, мөн хичээл сурлагын хоцрогдолтой байгаа, гэртээ байх дургүй, стресс, бухимдал, амиа хорлолтын хор уршиг, тайван бус, түгшүүртэй байх тохиолдлыг шинжлэх ухааны үндэстэйгээр судалж, сургалтын агуулгыг боловсруулсан аж.
Ц.Болор