- ИЗНН-ын гурван даргын нэг Д.Энхбатыг Улс төрийн зөвлөл нь огцруулах санал гаргаад байгаа.

ИЗНН-ын гурван даргын нэг Д.Энхбатыг Улс төрийн зөвлөл нь огцруулах санал гаргаад байгаа. Түүнийг сонгуулийн үеэр намаа дэмжиж оролцоогүй, хойш суусан гэж үзжээ. Харин энэ асуудалд Д.Энхбат өөр байр суурьтай байна. Тэрбээр УИХ-ын сонгууль болохоос өмнө сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдэхийн зэрэгцээ намын даргаас огцрох өргөдлөө албан ёсоор өгсөн байжээ. Тэрбээр сонгуулийн үеэр нэг дарга нь ажлаа өгөх тухай мэдээлэл сөргөөр нөлөөлөх байсан тул одоо энэ талаар ярьж эхэлж байгаа гэсэн утгатай тайлбар өгчээ. Д.Энхбат "Нуулгүй хэлэхэд би тэднээс өөрөө холдсон юм" гэжээ. Ямартаа ч Д.Энхбат өөрөө даргын ажлаа өгөх хүсэлтэй байгаа бөгөөд Улс төрийн зөвлөл нь ч дэмжиж байгаа аж. Харин эцсийн шийдвэрийг тус намын Их хурлын гишүүд шийдэх юм.