“Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаж, анхан шатны шүүхээс ял сонссон цагдаагийн экс дарга нар болох Ч.Амарболд, Ш. Батсүх, О.Зоригт биеийн байдал нь муу учир Улсын гуравдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.

“Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаж, анхан шатны шүүхээс ял сонссон цагдаагийн экс дарга нар болох Ч.Амарболд, Ш. Батсүх, О.Зоригт биеийн байдал нь муу учир Улсын гуравдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Өнгөрсөн сарын 7-нд Сүхбаатар дүүргийн шүүхээс тэдэнд 2.6-3.6 жилийн хорих ял ногдуулсан. Ялын тогтоол танилцуулсанаас 10 хоногийн дотор ялын тогтоолыг өгөх ёстой байсан ч хурлыг даргалагч шүүгч Ч.Хосбаяр хөдөө сургалтад явсан, мөн туслах шүүгч нь эмнэлэгт хэвтсэн гэсэн шалтгаанаар удаасаар энэ сарын 6-нд өгсөн юм. Тиймээс Ш.Батсүх өнөөдөр давж заалдах өргөдлөө өгөх бол О.Зоригт, Ч.Амарболд нар энэ сарын 20-нд өгөхөөр болжээ.
Б.Чимэг