АН-ын ҮЗХ өчигдөр хуралдаж шинэ Засгийн газрыг МАХН-МҮАН-ы “Шударга ёс”
эвсэлтэй хамтарч байгуулах саналыг албан ёсоор тавьсан билээ.

АН-ын ҮЗХ өчигдөр хуралдаж шинэ Засгийн газрыг МАХН-МҮАН-ы “Шударга ёс” эвсэлтэй хамтарч байгуулах саналыг албан ёсоор тавьсан билээ. Харин энэ саналыг хүлээж авахыг тус эвслийнхэн 100 хувь дэмжсэн. Тиймээс хоёр талаас байгуулагдсан ажлын хэсгийнхэн Төрийн ордонд хэлэлцээрээ эхлүүлж байна. УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Д.Тэрбишдагва “АН-ын саналыг эсвлийн Удирдах зөвлөлийн гишүүд 100 хувь хүлээж авлаа. АН-ын мөрийн хөтөлбөрийг судлахад олон зүйл дээр манай эвслийнхтэй санал нэгдэж байгаа учраас хэрэгжүүлэх боломж байгаа. Харин бүтцийн хувьд манай талаас аль болох орон тооны давхардлыг арилгах бодлого баримтлана. Гэхдээ нөгөө талаас хэлэлцээрийн явцад нөгөө намын саналыг сонсож, хамтарч ажиллана. Одоогоор бидэнд яамдын тоог нэмэх санал байхгүй” гэв. Мөн “Манай эвсэл 11 суудал авсан. Үүндээ тулгуурлаж хэлэлцээрт оролцоно” гэсэн юм.
Т.Гэрэл