
АНУ-ын иргэд болоод төр засгийн зүгээс дарамт шахалт, хүчирхийлэлд өртсөн Сирийн иргэдэд тусламж үзүүлж, дэмжихээ амласан юм. Өнөөдрийн байдлаар Сирийн 1.5 сая хүн дүрвэн АНУ-д ирэсэн байгаа. Мөн албан бус тоогоор 300-500 мянган хүн бусад улсууд руу дүрвэн гарсан хэмээн мэдээлж байгаа. Одоогоор Сирийн цуст мөргөлдөөнөөс зугтан дүрэвсэн 27 мянган иргэн Америкт ирээд байгаа. Түүнчлэн Ливийн 24мянга, Туркийн 4800 иргэн энд дүрвэн иржээ.
Сүүлийн жил гаруй хугацаанд Сирийн ерөнхийлөгч Башар Аль Асадыг эсэргүүцэн тэмцэл, үймээн үүсгэж 16 мянга орчим хүн халуун амиа алдсан. НҮБ болон дэлхийн бусад орнууд үүний эсрэг байгаа бөгөөд иргэний дайны хэмжээнд хүртэл асуудлыг хурцдуулж байгаа ерөнхийлөгч Башар Аль Асадыг буруушааж байгаа юм.