
AFP-ийн мэдээлснээр ажилчид уурхайн гүнд гарсан галын утаанд хордохгүй газарт нуугдаж чадсан аж. Алтны уурхайн оператор компанийн менежер Жлен Гриндлэй “Уурхайчид утаа орохгүй газарт нуугдаж чадсан байсан учраас тэдний бие харьцангуй сайн байгаа. Гал хийн хоолойнуудад нөлөөлсөн бол дэлбэрэлт болж, улмаар уурхай нурах аюултай байсан” гэжээ.
Өнөөдөр өглөө 05.00 цагийн орчимд уурхайн гүнд гал гарсан. Тухайн үед 28 ажилчин байсан аж. Аврагчид эхний ээлжинд 13 уурхайчныг гарган авчээ. 10.00 цагийн орчимд 15 уурхайчныг гарган авсан байна.
Шинэ Зеландын Уурхайн аюулгүй байдлын газрын төлөөлөгчийн ярьснаар Вайхи уурхай аюулгүй ажиллагааны дүрмийг сайтар баримталж ажилладаг байсан. Гал гарсан нь техникээс үүдэлтэй байжээ.
ЦБолор