
Өнөөдөр
Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 10.00 цагаас МАХН-ын дарга
Н.Энхбаярыг шүүнэ. Түүнтэй хамт До.Чулаанбаатар, Ж.Мягмаржаргал,
Д.Дуламсүрэн нарыг мөн шүүх юм.

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 10.00 цагаас МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүнэ. Түүнтэй хамт До.Чулаанбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарыг мөн шүүх юм. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасан хүндэвтэр зүйл
ангиар буруутгаад буй. Хэрвээ шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол
хуулийнхаа дагуу бүх эд хөрөнгийг хурааж, тодорхой албан тушаал эрхлэх,
үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш
арван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх аж. Хуралд даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар Е.Сагсай, О.Мөнхбаатар нар оролцоно. Тэдний шүүх хурал өмгөөлөгчөөсөө татгалзсан, бие нь муу, өмгөөлөгчөө сольсон гэх шалтгаанаар хойшлоод зургаан хойшлоод байсан юм. Өнгөрсөн сарын 24-нд болох шүүх хурлыг хойшлуулахдаа Н.Энхбаяр дахин хойшлуулахгүй гэдэг ам мөчгөө өгч байсан билээ.
Б.Чимэг