Газар хөдлөлт болжээ

Баяр наадмын өдрүүдэд зарим аймгийн нутагт газар хөдлөлт болжээ. Улаанбаатарын цагаар 2012 оны 07 сарын 10-ны өдрийн 12 цаг 49 минутад Завхан аймгийн Баянтэс сумаас хойд зүгт 79 км-ийн зайд магнитуд нь M=3.9-тэй газар хөдлөлт боллоо. Газар хөдөлтийн байрлал өргөрөг 50.40 уртраг 96.56 байсан байна. Мөн Улаанбаатарын цагаар 2012 оны 07 сарын 02-ны өдрийн 11 цаг 59 минутад Булган аймгийн Баян-Агт сумаас баруун хойд зүгт 12 км-ийн зайд магнитуд нь M=4.7-тэй газар хөдлөлт болжээ.