
Уг гэрээнд сонгуулийн үр дүн үг дуугүй хүлээн зөвшөөрөх, Үндсэн хууль болон бусад хуулийг чанд сахин үйл ажиллагаа явуулах, сонгуулийн компанит ажлын үеэр ард түмний санал бодлыг хүндэтгэж, санал хураалтын дүн гарсны дараа хүчирхийллийн ямар нэг үйлдэл гаргахгүй байх гэсэн гурван заалтыг хэрэгжүүлэхэд чиглэж байгаа. Сонгуулийн үндэсний зөвлөлөөс нэр дэвшигчдэд санал болгосон уг гэрээнд гарын үсэг зурахад бэлэн гэдгээ хамгийн түрүүнд тус улсын ерөнхийлөгч Уго Чавес мэдэгдсэн. Гурав дахь удаагаа төрийн тэргүүнд нэр дэвшиж буй түүний гол өрсөлдөгч нь сөрөг хүчний Ардчилсан намаас нэр дэвшигч Энрик Каприлес болно хэмээн ажиглагчид үзэж байна.