Монголд “Asian Beat” фестивал зохион байгуулахыг хүслээ

Амьд хөгжмийн “Coke’n beat-2012” наадмын төгсгөлийн тоглолт “River beach”-д амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү наадмын шилдэг хамтлагаар “UFO” тодорч, “MCS Coca Cola” компани, “Боловсрол суваг телевиз”, “Yamaha”, “Yamaha total music” хамтран зохион байгууллаа. Наадмын тэргүүн байрыг эзэлсэн “UFO” хамтлаг иж бүрэн хөгжмийн зэмсгээр шагнуулсан ба ирэх 11 дүгээр сард Сингапурт болох “Asian Beat” наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийн эзэн болж байна. Түүнчлэн “Coke’n beat-2012” наадмыг зохион байгуулагчид Монголд “Asian Beat” фестивалыг зохион байгуулах саналаа “Yamaha”-д уламжилсан ажээ.
Д.Ундрах 24tsag.mn