
Өнөөдөр оройн 22.00 цагаас эхлэн Үндсэн хуулийн гудамж буюу Тээврийн товчооноос Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх замын зүүн талын урсгалыг хэсэгчлэн хаах тухай Нийслэлийн авто замын газраас мэдээллээ.
Уг замыг өнөөдрөөс эхлэн 14 хоног хаах юм. Энэ чиглэлд авто замын өргөтгөл шинэчлэл, цэвэр ус, цахилгаан, холбооны болон инженерийн шугам сүлжээний ажлыг хийх аж.
Ц.Болор