
Улсын их баяр наадам болсонтой холбоотойгоор томоохон зах, худалдааны төвүүд амарсан билээ. Тэгвэл өнөөдрөөс эхлэн “Нарантуул” зах ажиллаж эхэллээ. Харин өчигдөр “Скай” их дэлгүүр, “Скай” хайпермаркет, “Хангай” зах, “Мишээл экспо”, “Меркури” зэрэг газрууд ердийн цагийн хуваарийн дагуу ажилдаа орсон юм. Мөн"Хүчит шонхор" худалдааны төв өчигдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн. Харин өнгөрөгч ням гарагт “Хархорин”, “Барс”, “Бөмбөгөр” зэрэг захууд үүд хаалгаа нээж ажилдаа орсон юм.
Улмаар "Боса" сүлжээний дэлгүүрүүд болон, "Сонгинохангай" ХХК-ийн "Миний" сүлжээний дэлгүүрүүд, Баянзүрх дүүргийн "Миний Хайпермаркет", Чингэлтэй дүүргийн "Зунжин" супермаркет өдөр бүр 08.00 -24.00 цагт ажиллаж байгаа аж. Үндэсний баяр наадмын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний байгууллагууд олон хоногоор амардаг бөгөөд энэ сарын 11-ээс эхэлж түр хаасан ч ийнхүү ажилдаа орлоо.
Ц.Болор