АНУ-ын Сенатын үндэсний аюулгүй байдлын хорооноос гаргасан илтгэлд HSBC банк Мексикийн хар тамхины мафийн мөнгийг угааж байсан гэж үзэж байна. HSBC банкны Мексик дэх салбарын үйлчлүүлэгчдийн дунд хар тамхины наймаатай холбоотой этгээдүүд байсан хэмээн уг илтгэлд онцолжээ. Банк үйлчлүүлэгчдийн дансны гүйлгээ сэжигтэйг мэдсэн чхэдий ч гүйлгээг хаагаагүй гэнэ.
Түүнээс гадна банкны ажилтнууд Мексик дэх салбараас хэдэн тэрбум ам.доллар АНУ руу шилжүүлж байгааг зохицуулагч нартаа мэдэгдэлгүй өнгөрчээ. Сенатын гишүүдийн үзэж буйгаар алан хядах, хорлон сүйтгэх ажиллагааг санхүүжүүлэх мөнгийг Саудын Араб, Бангладешээс тус банкны дансаар шилжүүлдэг байсан хэмээн үзэж байгаа. Харин банкны удирдлага санхүүгийнхээ үйл ажиллагааны хяналтын системд алдаа гарсныг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлжээ.

Э. Мөнх