
АНУ-ын агаарын тээвэрийн “Delta Airlines” компанийн хэд хэдэн нислэгийн үеэр зорчигчдын хоолноос юм оёдог зүү гарсан байна. Тус компанийн зорчигчдын хоолыг Швейцарьт төвтэй “Gategroup” нийлүүлдэг бөгөөд зүүнүүд хавчуургатай талханд хэрхэн орсныг илрүүлхээр шалгаж эхлээд байгаа аж.
“Gategroup” компаний зүгээс мөрдөн шалгалт хийхэд “Delta Airlines” компанитай хамтарч ажиллана гэдгээс өөр мэдээлэл хийгээгүй байна. Өмнө нь тус компанийн онгоцонд ийм асуудал гарч байгаагүй тухай “Reuters” мэдээлжээ.
Ц.Болор