Роснефть шатахууныхаа үнийг нэмжээ

Роснефтиэс манайд нийлүүлдэг шатахууны хилийн үнэ өнгөрсөн сарынхаас нэмэгджээ. Тодруулбал, зургаадугаар сард нэг тонн нь 1060 ам.доллараар ирсэн А-80 шатахуун энэ сард 41 ам.доллараар нэмэгдэж 1101 ам.доллар болжээ. Харин нэг тонн нь 1280 ам.доллар байсан АИ-92 шатахуун 21 ам.доллараар өсч 1301 ам.доллар болсон байна. Мөн дизель түлш тонн тутамдаа 30 ам.доллараар нэмэгдэж 1031 ам.доллараар иржээ. Зургаадугаар сард орж ирсэн шатахууны үнэ өмнөх сарынхаасаа өөрчлөлтгүй байсан ч энэ сард Роснефть шатахууныхаа үнийг ийнхүү нэмлээ.
Д.Ундрах 24tsag.mn