МАХН-ын дарга Н.Энхбаярын авлигын хэрэгтэй холбогдох шүүх хурал 7-р сарын 31 хүртэл долоо дахь удаагаа хойшиллоо

МАХН-ын дарга Н.Энхбаярын авлигын хэрэгтэй холбогдох шүүх хурал 7-р сарын 31 хүртэл долоо дахь удаагаа хойшиллоо. Өнөөдөр түүний өмгөөлөгч Сайнгэрэл хүүхэд нь өвчтэй гэсэн хувийн шалтгаанаар шүүх хуралд ирээгүй. Тиймээс Н.Энхбаяр МУИС-ын багш, хуульч, С.Нарангэрэлийг өмгөөлөгчөөр авсан юм. Гэсэн ч өмгөөлөгч С.Нарангэрэл нь хуралд оролцохын тулд хавтаст хэрэгтэй танилцахад хамгийн багадаа нэг сар шаардлагатай тул энэ хугацаагаар хойшлуулахыг Н.Энхбаяр хүссэн. Улсын яллагч Ё.Сагсай түүний хүсэлтийг зөвшөөрсөн ч нэг сараар биш 13 хоногоор хойшлуулахаар боллоо. Н.Энхбаярын шүүх хурал 7-р сарын 31-ны мягмар гарагт болохоор товлогдов.
Б.Чимэг