Хаврын улиралд цас мөсний ус хайлж үйлдвэрлэлийн технологийн эргэлтийн усанд өөрчлөлт орж технологит хүндрэл гардаг ч компани 5-р сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр давуулан биелүүллээ.
Оны эхнээс үйлдвэрийн металл авалтын төлөвлөгөөний биелэлт тогтмол өссөн ба сар бүр бага багаар таваарын бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдсэн байна. Энэ нь компанийн хэмжээнд хямралын эсрэг авч байгаа ажлын үр дүн юм.
Оны эхний 5 сарын байдлаар Баяжуулах фабрикийн хамт олон 138 мянган тонн хүдэр төлөвлөгөөнөөс илүү боловсруулж, 2880 тн зэсийн баяжмал дахь зэс, 298 тн молибденийн баяжмал дахь молибден төлөвлөгөөнөөс илүү үйлдвэрлэлээ.