
Хон Юн Чолыг энэхүү чухал албан тушаалд томилж буй нь БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир нас барснаас хойш цэргийн хүрээний албан тушаалын хамгийн том өөрчлөлт болж байна. Тэрбээр өмнө нь эл албыг хашиж байсан Ли Ён Хо-оос харьцангуй залууд хүн гэнэ. Гэхдээ шинэ маршалын тухай мэдээлэл хараахан тодорхой болоогүй байна.
Хөдөлмөрийн намын Төв хорооны улс төрийн товчоо өмнө нь эрүүл мэндийн улмаас Солонгосын Ардын армийн дэд маршал Ли Ён Хог намын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, улс төрийн товчооны гишүүн, намын Цэргийн төв зөвлөлийн орлогч даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.
Э. Мөнх