Ерөнхийлөгч Барак Обама, эхнэртэйгээ Леброн Жэймсийн тоглолтыг үзлээ

Лондоны олимпийн тоглолтод оролцох АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ баг өчигдөр талбай дээрээ Бразилийн шигшээ багийг 80:69 харьцаатай хожлоо. Вашингтон хотод болсон тус тоглолтыг Ерөнхийлөгч Барак Обама, Тэргүүн хатагтай Мишель Обама хоёр үзжээ. Хэдийгээр Леброн Жэймсийн 30 онооны ачаар америкчууд хожсон ч тун хангалтгүй тоглосон гэж шүүмжлэгдлээ. АНУ-ын шигшээ багаас Кевин Дюрант 11, Крис Пол 10 оноо авчээ.
Д.Ундрах 24tsag.mn