
Улсын баяр наадмаар Чингис хааны одон хүртсэн УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл маргааш одонгийн найраа хийхээр болжээ. Тэрбээр найрын урилгаа өнөөдөр УИХ-ын шинэхэн гишүүдэд тарааж байгаа юм. Парламентын хамгийн ахмад гишүүн болох түүний найранд УИХ-ын үе үеий гишүүд ирэх гэнэ. Д.Дэмбэрэл гишүүний одонгийн найр маргааш Улаанбаатар ресторанд 18 цагт болох юм. Тэрбээр төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон авсандаа тун баяртай байгаа аж.
Б.Баяр