Энэтхэгт хүүхдүүд борооны ус хэрэглэж байна

Энэтхэгийн Шинэ Делигийн захын хорооллын оршин суугчид усны хомсдолд нэрвэгджээ. 100 мянган айлын дунд цэвэр усны нэг цорго байдаг байна. Хэдийгээр тус бүс нутгийн хэд, хэдэн газарт гүний худаг байх авч, энэ нь оршин суугчдын хэрэгцээг тэр бүр хангаж чаддаггүй гэнэ. Тиймээс усны хомсдолд орсон газруудад хүүхдүүд борооны ус мөн замагтай усанд биеэ угааж буй талаар орон нутгийн хэвлэлд онцолжээ. Усны хомсдол бий болсон гол шалтгааныг хүн амын хэт нягтрашил, үйлдвэржилт, хотжилтоос үүдэлтэй гэж үзэж байгаа аж.
Д.Ундрах 24tsag.mn