зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хиллари Клинтон монголчуудад “авлига” хэмээх динозавраа устгахыг зөвлөв

2012-7-18
0
ЖИРГЭХ
Баяр наадам болдгоороо болж өнгөрлөө. Шинэ залуу бөхчүүд түрүүлж, урьд сонстоогүй уяачдын сойсон хурдан хөлгүүд торгон жолоо өргүүлсхийгээд сайхан л наадлаа. Харин баяр наадмын өдрүүдийн дуулианд дарагдаж хоцорсон үр дүн, ач холбогдлоороо чухал нэгэн зүйл нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон тэргүүтэй дэлхийн лидер бүсгүйчүүд Монголд чуулсан явдал байлаа.
 photo_1341888225773-1-0   Баяр наадам болдгоороо болж өнгөрлөө. Шинэ залуу бөхчүүд түрүүлж, урьд сонстоогүй уяачдын сойсон хурдан хөлгүүд торгон жолоо өргүүлсхийгээд сайхан л наадлаа. Харин баяр наадмын өдрүүдийн дуулианд дарагдаж хоцорсон үр дүн, ач холбогдлоороо чухал нэгэн зүйл нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон тэргүүтэй дэлхийн лидер бүсгүйчүүд Монголд чуулсан явдал байлаа. “Эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаархи олон улсын чуулга уулзалт”-ыг зохион байгуулсан Монгол Улс ямар ч байсан өмнөхөн болсон УИХ-ын сонгуулиараа гуравхан байсан эмэгтэй түшээдийнхээ тоог гурав дахин нэмэгдүүлж ес болгосон билээ.

    Хэдийгээр гурваа гуч болгож амжаагүй ч чамлалтгүй амжилттайгаар уг хуралтай золгосныг онцлох хэрэгтэй болов уу. Уг чуулга уулзалтын нэгэн хүндэт зочин нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Родхэм Клинтон байлаа. Түүний энэ удаагийн айлчлал зөвхөн эмэгтэйчүүдийн хуралд оролцох явдал байсангүй. Тэр Ази тивд зөнгөөрөө цэцэглэсэн ардчиллын модыг эргэж тойрохоор ирсэн байлаа. Одоогоос 17 жилийн өмнө буюу 1995 онд хатагтай Хиллари Клинтон Монголд ирж байв. Бараг үдлээгүй шахам нисэх онгоцны буудлаас ч буцсан билүү дээ, өдрийн хагас ч болсон билүү их л богинохон хугацаанд ирсэн санагддаг. Гэхдээ түүний тэр айлчлал нь хөлөө тэнцэж ядаж байгаа ардчилал хэмээх унаганд их дэм болсон гэгддэг билээ. Тухайн үедээ АНУ-ын тэргүүн хатагтай Хиллари Клинтон ирсэн нь бүс нутагтаа Монголын замнаж байгаа зам нь энэ юм гэдгийг тунхаглаж өгсөн юм. Гэхдээ тэр үед Хиллари Клинтон зүгээр л Ерөнхийлөгчийн эхнэр байлаа. Тэр дундаа Цагаан ордонд очоод хоёрхон жил болж байсан нэгэн байв. Бусад тэргүүн хатагтай нараасаа боловсролын хувьд хүртсэн цол хэргэм нь өндөр, бас бусад шигээ ажлын өрөөгөө Цагаан ордны зүүн талд биш баруун жигүүрт засч тохижуулсан гэдгээрээ л ялгагдаж байсан. Тийм хэдий ч түүний тухайн үедээ хийсэн айлчлал Монголын ардчилалд үлгэр домог мэт дуурссан тийм их ач холбогдолтой байв. Харин өнөөдөр Монголд айлчилж байгаа Хиллари Клинтон 1993 оны нэгдүгээр сараас 2001 оны нэгдүгээр сар хүртэл АНУ-ын тэргүүн хатагтай байж, бас үргэлжлүүлээд Нью-Йоркийг төлөөлөн сенатад сууж 2008 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сунгаанд өрсөлдөж улмаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон нэгэн болтлоо өсчээ. Яг л Монголын ардчилал шиг шат шатаар өгсөж. Тэр одоо АНУ-ын түүхэнд анхны эмэгтэй төрийн нарийн бичгийн дарга бас алба хаах хугацаандаа дэлхийн хамгийн олон оронд ажил хэргийн шугамаар очсон гэдгээрээ дээд амжилтын эзэн болж буй. Бас дэлхийн хамгийн хүчирхэг ээж гэсэн жагсаалтыг тэргүүлсэн. Мэдээж нөхрөө уучилсан гайхалтай ухаалаг, уужуу эмэгтэй гэдгийг нь дэлхий тэр аяараа мэднэ. Ямартай ч дэлхийд танихгүй хүн үгүй ийм нэгэн эмэгтэй, улстөрч Монголд ирээд буцлаа. Тэрбээр Монголд ирээд юу гэж дүгнэж, юу хэлсэн бол. Анх Монголд ирээд буцахдаа тэр Монголыг социализмаас салж ардчиллыг тогтоож буй амьд жишээ гэж дүгнэсэн байдаг. Энэ ч сэтгэгдлээрээ өөрийнхөө дурсамжийн номдоо  “Ардчилал тогтох боломжгүй гэж үзэж байсан газруудад ардчилал ялж болдгийн жишээг Монгол Улс харууллаа. Ардчилалд эргэлзэгчид Монголд ирцгээ гэж хэлье” хэмээн бичсэн биз. Ардчиллын амьд жишээ гэгддэг Монголд хориод шахам жилийн дараа ирсэн Хиллари бүс нутагтаа ардчиллын үлгэр жишээ болсоор байгаад талархаж буйгаа илэрхийлээд Монголын ардчиллыг алхам алхмаар шат шатаар өгсч дэвжиж явааг онцолсон байгаа юм. Мөн монголчуудын өмнө сайхан ирээдүй буйг 17 жилийн өмнө ирэхдээ анх олж харсан хэмээгээд ард түмэн нь эрх чөлөө, шударга ёсыг хүсдэг эрч хүчтэй улс л ийм богино хугацаанд амжилт олж байна гэжээ. Бас ардчиллыг бэхжүүлэх үйлст хэзээ ямагт туслах болно гэдгээ ч амалсан байна. Хатагтай Хиллари Клинтоны хэлсэн үгнүүдээс харахад тэрбээр Монголын хөрсөнд ардчилал хэмээх мод улам бүр үндсээ бат шигтгэж ургаж буйд баяртай байгаа нь анзаарагдаж байгаа юм. Түүнчлэн ардчилсан тогтолцооны хорт ургамал авлигын тал дээр ч өөрийнхөө санал бодлыг илэрхийлжээ. Тэрбээр АНУ-д хууль бусаар гарсан Монголын нутаг дэвсгэрээс олдсон динозаврыг эргүүлэн авах гэж хүчин зүтгэсэн шигээ нутагтаа байгаа “авлига” гэсэн динозаврыг устгахын тулд хүчин чармайх ёстойг зөвлөсөн байгаа юм. Хиллари Клинтон шинэ тутам ардчилсан орнуудад авлигатай тэмцэхэд амаргүй байдгийг хэлээд манайхны баримталж буй хуулийг дээдлэн, хууль бүгдэд тэгш үйлчлэх нь чухал гэдэг дээр санал нэг буйгаа илэрхийлжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан “Таны хийж буй айлчлал, хэрэгжүүлэхээр зэхэж буй төлөвлөгөө дотоод, гадаадын дарамт шахалтыг үл харгалзан цаашид ч биеллээ олно гэдэгт бид итгэж байна” гэж хэлсэн ажээ. Бас байгалийн баялаг ихтэй зарим орнуудад тохиолдсон шиг баялгаас хэт хамааралтай бус байж, авлига хээл хахуулийн эсрэг хүчтэй тэмцэн элдэв бэрхшээлүүдээ давж чадвал Монгол Улсыг их ирээдүй хүлээж байгаа хэмээн боддогоо манай албаны хүмүүст хэлсэн гэх. Түүнчлэн сайн зөв удирдагч хүн ямар байх талаар саналаа хэлж, элдэв баялаг цуглуулснаараа бус харин ард түмнийхээ хүсэл зоргоор ажиллаж сайн нэртэй үлдэх нь чухал гэж бодож явдгаа ч ярьсан байна. Мөн хатагтай Хиллари Клинтон Монголд дахин ирэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн бөгөөд дараа ирэхдээ гэр бүлийн хүн болох эрхэм Билл Клинтонтой ирнэ гэж мэдэгдсэн ажээ.

   Ямартай ч Төрийн наадмын өмнөхөн болсон энэ айлчлал монголчуудын хувьд тун чухал байв. Хаа нэг газраас импортлоогүй өөрсдийнхөө сэтгэл зүрхээр, мөн чанараар татагдан цогцлоож чадсан ардчиллаа бат бөх болгох гэж монголчууд зүтгэж явааг ардчиллын өлгий нутаг гэгдэх америкчууд анзаарч авсан биз ээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • (121.162.66.229)
    Соц. үед согтуу Оросуудыг бурханчлан тахиж, хэлсэн үгийг нь үнэн үгсийн толь бичиг болгох нь холгүй байсан Монголын МАХН-ын төрийнхэн, түүний даган баясагч Сэтгүүлчид өнөөдөр энэ Оросуудаа Америкчуудаар сольжээ. Явсан улс орнуудынхаа дотоод хэрэгт оролцон дайны утаа савсалзуулж, бага буурай орнуудын овог хооронд тэмцэлдүүлж явдаг АНУ-ын төрийн чавганцын үгийг манай Морь унасан толгойгүй дарга, сэтгүүлчид ҮНЭН ҮГСИЙН дээж болгон мэдээллийн хэрэгслээр цацаж байх юм. Гадныхныг долгигоногч толгойгүй хүмүүс хэзээ Монгол эх орэоос минь зайлах бол оо.
    2012 оны 07 сарын 19 | Хариулах
  • (122.201.18.153)
    Za surteiin be Ene huneer zaalgaad suid bolchih viii dee. Ireed tursun setgegdlee l helsiin bgaaz.
    2012 оны 07 сарын 18 | Хариулах
  • ganbaa (175.252.164.23)
    mongoliin tuuhend avgai huneer zaalgaad hohirson tuuh ih bii
    2012 оны 07 сарын 18 | Хариулах
  • БОЛД (202.179.14.116)
    ЖААХАН МЭДРЭМЖТЭЙ БИЧЭЭЧЭЭ АНХНЫ ЭМЭГТЭЙ ТӨРИЙН НАРИЙН БИЧИГ ӨӨР ХҮҮХЭН БАЙДАГ БАЙХАА БАС ДАХИАД Ч ЭМЭГТЭЙ ХҮН БАЙСАН САНАХ ЮМ
    2012 оны 07 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2 цаг 35 мин
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
    8 цаг 3 мин
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
    8 цаг 9 мин
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
    8 цаг 27 мин
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
    9 цаг 30 мин
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
    9 цаг 49 мин
  • Монгол наадмын тэнгэрт “шинэ салхи” сэвэлзэв
    10 цаг 24 мин
  • Бороо орж байгаа үед нөөлөг салхинаас болгоомжлохыг зөвлөв
    10 цаг 33 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзварыг хааж шинэчилнэ
    10 цаг 41 мин
  • Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно
    10 цаг 46 мин
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
    23 цаг 20 мин
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
    23 цаг 22 мин
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
    23 цаг 33 мин
  • Б.Пүрэвсайхан: Сайхан зүтгэж л байна, болох байгаа
    Өчигдөр 19 цаг 32 мин
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
    Өчигдөр 18 цаг 59 мин
  • Танилц: “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүд
    Өчигдөр 17 цаг 55 мин
  • Танилц: “Улсын начин” цолны болзол хангасан бөхчүүд
    Өчигдөр 16 цаг 31 мин
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
    Өчигдөр 12 цаг 39 мин
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
    Өчигдөр 12 цаг 16 мин
  • Энэ жилийн наадамд гурав давсан АЙМГИЙН цолтонгууд
    Өчигдөр 12 цаг 02 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК