зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Батбаяр: Нууцын зэрэглэлтэй гэх ТЕГ-ын шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгох ёстой

2017-3-17
0
ЖИРГЭХ

Одоогоос 20 орчим жилийн өмнө үйлдэгдсэн аймшигт хэргийн учиг өнөөдөр ч бүрэн тайлагдалгүй, олон нийтийн эргэлзээг төрүүлсэн хэвээр байна. Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн оны сүүлчээр болж, шүүхээс тус хэрэгт буруутгагдаад байсан Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт ялын дээд хэмжээ ногдуулсан билээ. Улс төрийн нарийн зохион байгуулалттай гэгдэж олон жил шалгагдаж байсан энэхүү хэрэг ахуйн хүрээний захиалгат аллага болон дэнслэгдсэн нь олны анхаарлыг татаж, эргэлзээг улам бүр лавшруулсан. 

 

 

1998 оны 10 дугаар сарын 3-ны өдөр. Тэрхүү аймшигт хэрэг үйлдэгдсэн эл өдрөөс өнөөдрийг хүртэл ард түмэн С.Зоригийг хөнөөсөн алуурчин хэн байсан, ямар зорилгоор энэхүү хэргийг үйлдсэн гэдгийг мэдэхийг туйлын ихээр хүсч, үнэн мөнийг олоосой хэмээн залбирч суусан нь лавтай. Монголчуудын энэхүү хүслийг олон сонгуулиар ашиглаж, иргэдийн итгэлийг хүлээж явсан улс төрч гарын арван хуруунаас ч их. Гэвч тэд С.Зоригийн хэргийг илрүүлнэ гэх сайхан амлалтаас өөр юу ч хийж дөнгөөгүй. Тиймээс өнөөдрийн нийгэмд газар аваад байгаа таамаг, эргэлзээ борооны дараах мөөг шиг олширсон билээ. Тодруулбал анхан шатны шүүхээс ял сонссон этгээдүүдийг энэхүү хэргийг үйлдсэн жинхэнэ эзэд мөн эсэх, жирийн нэгэн тариаланч, тогооч нар энэ аймшигт хэргийг үйлдсэн бол яагаад энэ олон жил баригдахгүй явсан, хууль хүчний байгууллагынхан ердөө хаяанд байсан алчуурчдаа илрүүлж чадахгүй энэ хүрсэн үү, эсвэл энэ бүхэн зүгээр л хэн нэгний найруулсан жүжиг байв уу, жирийн иргэдэд хэргийг үүрүүлээд эл хэргийг хаах санаархал хэн нэгэнд байна уу гэгчлэнгийн олон асуулт өнөөдөр хариултаа хүлээсээр байна.

 

Тиймээс ч шүүгдэгч нарын ар гэрийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд хандсанаар өнгөрсөн даваа гарагт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд энэхүү хэргийн шүүх хурал болсон. Энэхүү хурал нь ямар нэгэн зүйлийн учгийг тайлах байх гэсэн найдлага олон хүн байсан ч эцсийн шийдвэр тэдний зулын галыг мөнхсөн.

 

Хохирогч, шүүгдэгч нарын хүслийг Дээд шүүх ёсчлох болов уу

 

Улсын Дээд шүүх. Энэ л шүүх одоо итгэлийн ганцхан хонгил. Хоёр ч шатны шүүхээс ялын дээд хэмжээ сонсоод буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн энэхүү шүүхэд хандах нь ойлгомжтой. Шүүх хурлыг нээлттэй явуулж өгөхийг олонтой хүссэн хохирогч, шүүгдэгч нарын хүслийг энэ удаагийн шүүх хурал ёсчлох болов уу, эсвэл өнөөх л Төрийн нууцад хамааралтай гэх шалтаанаар шүүх хурлыг хаалттай явуулж, хэргийн эцэслэх үү гэдэг нь анхаарал татаж байгаа юм.  

 

Эргэлзээ, таамаг төрүүлсэн шүүх хурлын яллах дүгнэлтэд авагдсан материал, мэдээллийг ил болгож өгөхийг ард түмэн ч ялаагүй хүсч байгаа. Энэ ч утгаараа өчигдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгчид хандаж, зарлиг гаргахыг хүссэн.  

 

Г.Батбаяр: Шүүх хурлыг нээлттэй явуулвал хуулийн байгууллагуудын хууль бус үйл ажиллагаа ил болчих гээд байсан байх

 

Нууцын зэрэглэлтэй гэгдэх шалтгаанаар хаалттай явагдаад буй шүүх хурлын мэдээллийг ямар тохиолдол ил болгох боломжтой гэдгийг өмгөөлөгч Г.Батбаяраас тодрууллаа. Тэрбээр “С.Зоригийн хэргийн шүүх хурлын яллах дүгнэлтэд авагдсан мэдээллийг ил болгох боломж бий. Энэ хэргийг анх 81.1 буюу улс төрийн зорилгоор төр нийгмийн нэрт зүтгэлтний амь насыг хороосон гэсэн зүйл ангиар шалгаж байсан. Тухайн үед ийм зүйл ангиар шалгаж байсан учраас Тагнуулын Ерөнхий газарт хамаарч тус газрын шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Тус дүгнэлтэд С.Зоригийн хэрэг нь төрийн байгууллагын нууцад хамрагдана гэсэн учраас өнөөдрийн энэ төрийн нууцад хамааралтай гэх шалтгаанаар шүүх хурлыг хаалттай явуулаад байгаа юм. Гэтэл мөрдөн байцаалтын явцад зүйл анги нь өөрчлөгдөж 91.2 буюу захиалгаар хүний амь насыг хөнөөсөн болж таарсан. Уг нь энэхүү зүйл ангиа дагаад Тагнуулаас гаргасан шинжээчийн дүгнэлт өөрчлөгдөх ёстой байсан. Гэсэн ч тэгээгүй. Үүнд ч бас шалтгаан байгаа байх гэж хардаж байгаа. Учир нь хэрэв энэ шүүх хурлыг нээлттэй явуулчихвал хуулийн байгууллагуудын хууль бус үйл ажиллагаа ил болчих гээд байсан байх. Тэр ч бүү хэл удирдлагууд нь ч хариуцлага хүлээх хэмжээнд хүрсэн учраас энэ хэргийг тэр чигт нь нүд аниад явуулаад байна даа гэж харж байна.

 

Харин Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 165.1-д зааснаар хохирогч С.Оюун, С.Баяр нар дээрх шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож өгөөч, энэ дүгнэлтээс чинь болоод шүүх хурал хаалттай яваад байна гэх гомдолыг гаргах боломжтой байсан. Ингэхдээ Улсын Дээд шүүхэд хохирогчийн тал гомдол гаргах эрх нь нээлттэй учраас өмнө гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож, дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргаж, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгөхийг хүсч болно. Хэрэв нууцын зэрэглэлээсээ гарчихвал шүүх хурлын мэдээлэл нээлттэй болох бүрэн боломжтой” гэсэн юм.

 

Түүний өгүүлснээр олны анхаарлыг татсан эл хэргийн мэдээлэл ил болох боломжтой аж. Харин нууцын зэрэглэлээс гарах эсэх, Тагнуулын Ерөнхий газрын гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулж өгөхийг хүсэх эрх хохирогч нарт л нээлттэй болж таарав. Тэгэхээр энэ бүхний учгыг С.Зориг агсны төрсөн дүү С.Оюун, С.Баяр болон зарлиг гаргах Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар л тайлж дөнгөх болоод байх шиг.

      

Ямартай ч энэхүү хэргийн учиг тайлагдахыг ард түмэн хүсч хүлээж байна.

 

Б.Энхжин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • Ganba (202.9.40.45)
    Шүүхийг хаалттай явуулна гэдэг нь цаагуураа хар дагуулаад байна. Энд нэг НО байна
    2017 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.11.10)
    ЭНЭ ХЭРЭГТ ХОЛБООТОЙ БУЮУ ХЭРГИЙГ ГАРДАН ГҮЙЦЭТГЭСЭН ХҮМҮҮС ЯЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭ АВААД ЯВСАН. ШҮҮХ ХОЁР УДАА БАТЛААД, НОТЛООД ӨГСӨН ЭНЭНТЭЙ МАРГАХ ХЭРЭГ БАЙХГҮЙ. МӨН ХЭРГИЙГ ШУНАХААЙ СЭДЭЛТЭЙ ГЭЖ БАЙГАА ЭНЭ ТЭР ЯЛТНУУД ХУЛГАЙ ДЭЭРЭМ ХИЙСЭНДЭЭ БИШ ХАРИН ЗАХИАЛАГЧААС МӨНГӨ АВСАНЫГ ТЭГЭЖ ХЭЛЖ БАЙГАА БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙНА. ЭНЭ ХЭРГИЙН ГОЛ ЗАХИАЛАГЧ НЬ ШО, БАГАБАНДИ ХОЁР ГЭДГИЙГ ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНД ЗАРЛААД ЭХЭЛСЭН БАЙГАА БАЙДАЛ ХАРАГДАЖ БАЙГАА ЭНЭ ХОЁР МӨН БАЙХИЙГ ҮГҮЙСГЭХГҮЙ ТУХАЙН ҮЕИЙН УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ХАРХАД Л ШУУД ТИЙМ ТААМАГ ТӨРЖ ӨӨРИЙН ЭРХГҮЙ ТӨРЖ БАЙНА. СОДБИЛЭГ ХҮРТЭЛ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛЛИЙ СОНИН, СЭТГҮҮЛ, ТЕЛЕВИЗҮҮДТЭЙ ОЧИЖ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ ААВЫНХАА ТАЛААР МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ ЦАЦУУЛАХГҮШЙ БАЙХ БҮХ ТАЛЫН АРГА ХЭМЖЭЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА. ТЭР ХҮН БОЛ ААВЫГА ЗАХИАЛАГЧ ГЭДГИЙГ ОЙЛГОЦОН ХҮН. МӨН БАТҮҮЛ БАС НЭР ХОЛБОГДОХ НЬ ТОДОРХОЙ ТИЙМ БОЛХООР ЭНД БҮХ НАМ ОРОЛЦООТОЙ ТУЛ ТАЛЦАЖ УЛС ТӨР ХИЙХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙНА.
    2017 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.179.11.10)
    Пөөх хаха энэ нөхрийг харин яагаад дуугай байгаа юм блд гэж бодоод байсан мань хүн энд хуцаж л суух юм да хаха. Шүүхийн шийдвэр ингэж хамаагүй хөндлөнгөөс оролцож болдог л юм байх да маш сонин санагдаж байна.
    2017 оны 03 сарын 20 | Хариулах
  • Мөрөн (103.229.120.115)
    Батбаяр ер нь зөв ярьдаг Муулаад байгаа хүн өөрөө хулгайч ойлгомжтой.Ганцхан юм огт ойлгогдохгүй байна.Хүний дарамтанд орно гэж шүүгч яах вэ. Харин шан харамж асар өндөр амалсан байж таарна.Тэглээ гээд буруу шийдсэн гэдэг илэрнэ гэдгийг мэдэх прокурор,шүүгч нар дараа нь яаж мултарна гэж горьдож байнаа. Тэд асар эрсдэлтэй алхам хийлээдээ Ивээгч том хүн тэднийг огтхон ч хамгаалахгүй. Зөв шүүхгүй яасан юм гэнэ шүүдээ Чи надад үүрэг өгсөн гэх юмуу.Хурц ч 10-аас дээш жилийн ялтай салнадаа. Бусад яах вэ сайнаар төгсөхүү Харах үлдлээ
    2017 оны 03 сарын 18 | Хариулах
  • zochin (27.123.214.125)
    Shuuhiin erunhii zuvluliin darga Lundendorj gej holion bantangiin ezniig ogtsruulaachee !!!! Elbegdorj yagaad ogtsruuldaggui yum be?
    2017 оны 03 сарын 18 | Хариулах
  • baba (103.57.93.80)
    ӨНӨӨ ГОМО МӨНХӨӨ ЧИНЬ НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭХЭЭР ЗАРГАЛДАНА Л ГЭНЭ ШҮҮ
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.182.81)
    alba um uuliin ur gj bda...
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (27.123.214.85)
    Хуралд оролцсон шүүгч нарыг өрөвдөж суулаа даа! Залуу хүмүүс байна билээ, дээдсийн зангаагаар хэрэг шийдсэний хохирлоор хожмоо ямар үйлийн үр үүрэх болдоо л гэж бодогдоод байсан даа.
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
  • Иргэн (202.9.40.10)
    Бүх шатны шүүгчийг хараат бус ажиллуулах гэсэн сайхан нэрийн цаана эрх баригчид булайгаа нууцлах, захиалгаараа бузар ажил дуулгавартай гүйцэтгүүлэх гэж л цалинг нь тэнгэрт тултал нэмсэн. Тиймээс шүүх засаглалын эрх мэдлийн тал хувийг ард түмэн хянадаг байх гэсэн Батялалтын үг их зөв шүү дээ. Муухай шүүх, муухай прокурор мөхөх болноо.
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.180.216)
    zorigon hereg bol MAXN- ehnbayrin namin darga bhin aduudal hergin ezed ed lbh. AN-g dandaa muuhai hariulah gedeg Ardchilalig samarsan MAXN-MAN - n ajil ardchilsl elbegdirjid hamaagvi erunhiilugchuu jirin ardad anhaaraarai. ene hudlaa shvv
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
    • Зочин
      тэр үеийн монголчууд бүгд амьд байгаа шүү малаа. Багабанди ерөнхийлөгч байхдаа Да. Ганболдыг ерөнхий сайдаар нэр дэвшихэд 7 удаа буцаасны дараах үе. Элбэгдорж ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч хийж байсан. дараа нь хотын дарга байсан Наранцацралтыг Багабанди ерөнхийлөгч ерөнхий сайд болгосон биз дээ. маш сайн ажиллаж байхад нь нэг өдөр Эрдэнэтийн нэг баримт дээр гарын үсэг зурсан гэж огцруулах болоод сайдууд нь урваж ганцаараа огцорсон биз дээ. Тэгээд дараагийн сонгуульд нь бараг ганцаараа ч билүү АН аас гарч ирсэн ш дээ. Мартаагүй хүн олон байгаа.
      2017 оны 03 сарын 17
  • irgen (62.167.114.16)
    medleg bolovsrol dutuu shyygchidiin gai,,,nuuz baih yndes eroosoo baihgui,,,,ene toriinhon daramtalj nuuj baigaa ni oilgomjtoi, shyyh shudarga bish baina, ard tymen medej baigaa buruu shyyhiin shiidver garch baigaag
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
  • CHANCE@XXK (183.177.98.34)
    Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага httpCash4Visits.comref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.10.23.102)
    Н Энхбаяр энэ хэргийн үнэнг мэдэж байгаа учар төрийн нууц бологож амыг нь бариж Энхбаярыг намнах ажил яваж байгаа юм байна
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
  • зочин (122.201.31.105)
    Цагаандаа гарчихсан ганц хунээр хэргийг илруулсэн болж шийдэхгуй гэмгуй хоер хунийг худлаа нотлох баримт цуглуулж хэлмэгдуулэх гэж. Зоригтойгоор зев шуучих шуугч ч байдаггуй.
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
  • зочин (122.201.22.187)
    Хэн ч харсан их муухан найруулсан жүжиг юм Эбииигийн зохиолоор Хурцын 17 жил бодож баыж найруулсан жүжиг Их олон жилийн хөдөлмөр гэхэд онцгүй л болж дээ
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.26.193.24)
    Дараагийн ерөнхийлөгч л ил болгох байх. Ээбээ түүнийг долоогч хурц нар үгүй л болов уу. Гэхдээ шоудахдаа гарамгай ээбээ бас нэг шоу маягийн юм хийж магадгүй
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
  • Tiimuu (150.129.141.249)
    Ene Hereg AN-iig tur barij baihad daragdaad bsan. Harin saihan tsag irj ilerlee
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
  • Unen (150.129.141.249)
    Ene Batbayar bol yostoi hudlaa jujigchin shuu. Umguulliin ajlaa hiihiin orond ehleed hewleld yariltslaga ugdug umguulugch gej medehgui yum bna. Bushuuhan yawaad zuragtiinhniig tsugluuldag gar.
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (98.169.180.19)
    АНы бузарууд 37 оны хэлмэгдэлийг хэд хэдэн удаа бодитоор амьдрал дээр харууллаа. Унэхээр 37 оны ногой малгайтнуудын амилсан сунснууд шуу
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
  • Gaabi (27.123.214.117)
    Эмгэнэлт жүжиг Батүүл элбэгээ 2ийн найруулсан
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
    • Зочин
      ENE Batbayr gej xaana mungunii uner garan tend ochood xudalaa yrij yvdag ymarch xuuliin zaait xuuli meddegui iim umguulugchiig erxiin xuraax xeregtei
      2017 оны 03 сарын 17
  • ИРГЭН (202.9.40.10)
    ӨМГӨӨЛӨГЧ БАТБАЯР ЗӨВ ЯРЬЖ БН.САНАЛ НЭГ БНА.ДЭМЖИЖ БНА.ЗАХИАЛАГЧИЙГ ИЛРҮҮЛЭЭГҮЙ БАЙЖ ХАРГИС АЛУУРЧИН ГЭЖ ЦОЛЛООД ХЭРЭГГҮЙ.ХАРГИС АЛУУРЧИН ЧИНЬ ЗАХИАЛАГЧ НЬ.МАРГАХ ХЭРЭГГҮЙ.ЭНЭ ШҮҮХ ХУРАЛ БОЛ ХАРГИС ЖҮЖИГ МӨН.
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.10.23.102)
    Энэ хүмүүсийг алуурчин гэж юугаар батлаад байгаа юм гэдэг нууц Энэ чинь асуудал дагуулаад байна Улс төрийн хэрэг үү Захиалгат хэрэг үү Ахуун хэрэгүү нууц уу нууц биш үү Холион бантан боллоо Шүүх гэж шүүх л юм даа
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.212.116.78)
    Улс төрийн биш ахуйн хэрэг болчоод нууц байгаад байгаа нь их хачин байгаа юм
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
  • зочин (202.70.34.98)
    Одоо тэгвэл энэ харгис алуучдыг суллаад харин Зоригийг алсаных нь гавьяаг үнэлэж одон медалиар шагнаад явуулбал МАН-ын хэсэг хүний сэтгэл санаа нь амрах юм байна.Зөв үү?
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
    • Зочин
      АНы бузарууд 37 оны хэлмэгдэлийг хэд хэдэн удаа бодитоор амьдрал дээр харууллаа. Унэхээр 37 оны ногой малгайтнуудын амилсан сунснууд шуу
      2017 оны 03 сарын 17
  • Зочин (98.169.180.19)
    Зоригийг алхаас 1 жилийн өмнө Зоригийн амиар АНы нэр хүндийг аврах нэг л зам байна гэж Эбэгийн дотны анд Билэгт хэлсэн байдаг. Мөн аллагаас хэдхэн хоногийн өмнө Малыш Энхтүвшин Сосорбарамд утсаар юу хэлснийг нь санах түн. Багбанди Отгонбилэг нарт Зоригийг алах шаардлага огтхонч байхгуй Да.Ганболдод хориг тавьсан шигээ Зоригт хориг тавиал болоо. Эрдэнэтийн захирал болох гэж Зоригийг алсан юм бол Отгонбилэг яагаад дараа нь захирал болоогүй юм. ШОд дарга болох боломж 1998-2001 хооронд 100 хувь байсан. Ер нь ухаж бодох тусам ид хөрөнгө Эрх мэдлээр хамгийн их хохирох улсууд нь тухайн үеийн ЗГт байсан АНы улсууд л байгаа юм. Ард түмэн болон МАНыхан наад завхарлаа зогсоогоочээ гэж АНы дээрэмчдээс гуйгаад яадсан ганц Зориг л ард түмэнтээгээ санал нэг байсан. Хэрвээ Зориг ЕС болсон бол дураараа дурьгиж байсан АНыг хазаарлах ба МАН болон Багабанди ерөнхийлөгч түүнд дэмжлэг үзүүлэх байсан нь тодорхой. Эбэ Да. Ганболдыг ЕС болгох гээд 7 удаа зүтгүүлсэн учир нь Эрдэнэтийн хувьчлалыг хийж өөртөө ав
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
    • Зочин
      Энэ чинь харин их үндэслэлтэй таамаг байна. Тэр үед АН бүх завхарлын эхийг тавьсан нь үнэн Энхбаяр тэд нарын толгойг нь илээд явуулсны шангаа ч хүртсэн. Бас нэмээд хэлхэд тэр өдөр Зоригийг ЕСдад батлана гээд УИХын бараг бүх гишүүд цугларцан байхад АНыхан гэнэт завсарлага авч хойшлуулсан байгаа юм. УИХ гишүүн агсан Зэнээ энэ ч нэг эвгүй юм болхын хувьд ч болохнээ гэж хэлсэн байдаг
      2017 оны 03 сарын 17
    • зочин
      Тухайн үед АН одоогийн МАН хүчтэй сөрөг хүчин гэгдэж байсан МАХН-ын эсрэг дураараа дургих нь битгий хэл тайван амгалан морь харах боломжгүй байсан гэдэг юм билээ. Тэр үед сөрөг хүчин МАХН нь юу дуртайгаа л хийсэн. Бүх үйл явц тэдний тааллаар л болсон. Шоронд хийхийг нь хийгээд алахыг нь алаад ийм л юм болсон шүү дээ ЭРХЭМҮҮДЭЭ. ХАРИН СӨРӨГ ХҮЧНИЙХЭЭ ИДЭШ ХООЛ НЬ БОЛСОН ЭРХ БАРИГЧ НАР НЬ ХООРОНДОО АЛАЛЦААД ДУУССАН. ГАЛЗУУ ХҮНИЙ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ ШИГ БИЧДЭГ ЗОХИОЛЧ НАР ОЛОН БОЛЖЭЭ.
      2017 оны 03 сарын 17
    • Үргэлжлэл
      Эбэ Да. Ганболдыг ЕС болгох гээд 7 удаа зүтгүүлсэн учир нь Эрдэнэтийн хувьчлалыг хийж өөртөө авах. АНы мафихны санаа 18 жилийн дараа биелээ олсон байна.
      2017 оны 03 сарын 17
  • ӨВӨӨ (103.212.119.130)
    ЭНЭ БАТБАЯР ГЭЭЧ ӨМГӨӨЛӨГЧ ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ БАЙЖ ИХ ӨНДӨР НЭРТЭЙ БОЛСНЫГ ГАЙХААД БАЙНА ЮМ БОЛГОНД Л ХУШУУ ДҮРЖ ЯВАХ ЮМ НЭГ ЖҮЖИГЧИНГ ШҮЛЭГ УНШСАНЫ ТӨЛӨӨ ШҮҮХЭД ӨГ ГЭЖ БАЙСАН НӨХӨР ЯМАР ХЭРГИЙГ ЯАЖ ӨМГӨӨЛӨӨД АМЖИЛТ ГАРГАСАН ХҮН БЭ ИХ Л СОНИН ХҮН ШИГ ДААНЧ САЙН МЭДЭХГҮЙ ЮМ ДАА ИЙМ АЛДАР ХҮНДИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭГЧИД МАНДДАГ ЦАГ БОЛЖДЭЭ
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
  • зочин (119.40.97.94)
    Шүүгч нарыг хараат бус ажиллах боломжийг хангахын тулд өндөр цалинг өгч байгаа, иргэд бидний татварын мөнгөнөөс. Гэтэл яаж ажиллаад байгааг ойлгохгүй байна. Ер нь хавтаст хэрэгтэй танилцдаг ч юмуу, Цагдаа, прокурорын бэлтгэж өгсөн материалыг судлахгүй нэг хуудас цаас гаргаад хүний хувь заяа амьдралыг сүйрүүлж байна.
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    20 цаг 27 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 39 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    22 цаг 22 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    22 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    22 цаг 22 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    22 цаг 22 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК