Өчигдөр өсвөр насны, Буддын шашинтай лам өөрийгөө шатаасан хэрэг
гарсан байна. Түвдийн ард иргэд соёл, шашин, шүтлэгийг нь шахан хавчиж,
Түвдийн ард түмний эрхийг зөрчиж байна хэмээн Хятадын эрх баригчдыг
буруутгаж байгаа билээ.

Өчигдөр өсвөр насны, Буддын шашинтай лам өөрийгөө шатаасан хэрэг гарсан байна. Түвдийн ард иргэд соёл, шашин, шүтлэгийг нь шахан хавчиж, Түвдийн ард түмний эрхийг зөрчиж байна хэмээн Хятадын эрх баригчдыг буруутгаж байгаа билээ. Хятадын Сычуань мужийн Бархам дүүрэгт дээрх эмгэнэлт хэрэг гарсан ба өөрийгөө шатаасан ламын нэрийг Ловсан Лозан гэдэг аж. Тэрээр тус дүүргийн удирдлагын байрны гадаа зулын гол болжээ. Хятадын дарангуйллыг эсэргүүцдэг Түвдийн эсэргүүцлийн хөдөлгөөний албаныхны мэдээлснээр сүүлийн үед иймэрхүү хэрэг дараалан гарч, 42 хүн амь насаа алдаад байгаа аж. Түвдийн засгийн газрын албаныхны мэдээлж байгаагаар дээрх хэрэг гарсны дараа тус дүүрэгт Хятадын цэргийн хүчийг төвлөрүүлсэн байна. Үүний улмаас тус муж дахь Түвдийн ард иргэд Хятадын цэргийн хүч болоод Түвдийн эсэргүүцлийн хөдөлгөөний хооронд мөргөлдөөн гарахаас болгоомжлон хаалт хүртэл тавьсан гэнэ. Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр өөрийгөө шатаасан өсвөр насны лам Бархам дүүргийн Цодун Кирт хийдийн 18 настай лам байжээ. Тус хийдээс өнгөрсөн гуравдугаар сард хоёр лам өөрийгөө шатаасан хэрэг гарсан аж.
Ц.Болор