
Энэ үеэр түүнд тус улсын Конгрессын алтан медалийг гардуулах юм байна.
АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Патрик Вентрелл “Хатагтай Аун Сан Су Кийг манай улсад айлчлах гэж байгааг бид тэсэн ядан хүлээж байна. Энэхүү айлчлал нь ардчилсан орнуудын хувьд чухалд тооцогдох юм. Тэр Мьянмарын эрх чөлөөний төлөө тууштай тэмцэж чадсан нь яах аргагүй Конгрессын алтан медалийг хүртэх шалтгаан юм” гэжээ.
Ардчилсан үзлийн төлөө тэмцэгч хатагтайн төлөөлөгч Талээн Ананиан AFP-д өгсөн ярилцлагадаа “Аун Сан Су Кий ирэх есдүгээр сарын 21-нд АНУ-д айлчлалаа эхэлнэ” гэв.
Ц.Болор