өнгөрсөн зургадугаар сарын шилдгээр БНХАУ-ын Хай Ян хотноо болсон Азийн
элсний спортын III наадмаас сагсан бөмбөгийн төрлөөс хүрэл медаль
хүртсэн шигшээ багийн тамирчид тодороод байна.

Монголын Олимпийн хорооноос “Сарын шилдэг тамирчин” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ төсөл нь тухайн сард болж өнгөрсөн тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор тус төсөлийг хэрэгжүүлж байгаа юм байна. “Сарын шилдэг тамирчин” төслийг өнгөрсөн саруудад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ П.Сэрдамба, Б.Сэр-Од, Н.Төгсцогт, П.Лхамдэгд, С.Ням-Очир, С.Мияарагчаа, Какүрюү М.Ананд, Кекүтэнхо Н.Цэвэгням нар шилдгээр өргөмжлөгдсөн. Тэгвэл өнгөрсөн зургадугаар сарын шилдгээр БНХАУ-ын Хай Ян хотноо болсон Азийн элсний спортын III наадмаас сагсан бөмбөгийн төрлөөс хүрэл медаль хүртсэн шигшээ багийн тамирчид тодроод байна.
Ц.Болор