Английн "Дэйли Мэйл" сайт дэлхийн
хамгийн туранхай, бяцхан охиныг нэрлэжээ. Хятадын Чанша мужийн эмнэлэгт эмчлүүлж байгаа Лиан Сиаосиоа охинн одоо гурван настай ч ердөө 54 см өндөртэй
аж. Анх төрөхдөө тэрбээр 1,5 кг жинтэй, 33 см өндөртэй байжээ. Харин
гурван жилийн дотор ганцхан кг нэмж, 2,5 кг жинтэй болсон гэнэ. Биеийн
байдлаасаа болоод байнга эмнэлэгт хэвтдэг охиныг эмч нар генийн
өөрчлөлттэй тул өсөлт нь зогссон гэж оношилжээ. Тиймээс нас биед хүрлээ ч
хангалттай өндөр болж чадахгүй гэдгийг хэлсэн байна. Гэсэн ч ээж нь энэ
зурагт гарсан шигээ охиноороо бахархдаг гэнэ.


Т.Гэрэл