
Салхин цахилгаан станц байгуулах уг төслийн нийт өртөг нь 120 сая ам.доллар бөгөөд үүнээс 85 сая долларыг нь дээрх хоёр банкнаас авч байгаа юм. ЕСБХБ-наас нийт 25 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг эрчим хүчний салбарт оруулсан байдгаас 25 хувь нь сэргээгдэх эрчим хүчний салбарт зарцуулагдсан аж.
Тэгвэл батлагдсан зураг төсвийн хүрээнд өдгөө салхин паркийн барилгын ажил явж байгаа гэнэ. Энэхүү салхин цахилгаан станц ашиглалтад орсноор боловсруулалтын үеийн нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 200 мянган тонноор бууруулах юм. Түүнчлэн 2 сая тонн ус, 160 мянган тонн нүүрс хэмнэх боломжтой. Төлөвлөсөн хугацааны дагуу парк ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орох юм байна.
Ц.Болор