
62 дахь удаагийн Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцож байгаа Хүсэлбаатарын Баярмаа өнөө өглөө ӨМӨЗO-ны Ордос хотыг зорилоо. Энэ жил нийт 122 орны үзэсгэлэнт бүсгүйчүүд нэг сарын турш хамтдаа амьдарч, үйл ажиллагаа, шалгаруулалтуудад оролцсоноор наймдугаар сарын 18-ний үдэш титмийн эзнээ тодруулах юм. UBS телевиз 7 дахь жилдээ тив дэлхийг доргиосон Тэнгэрлэг гоо бүсгүйгээр аль орны мисс тодрохыг үзэгчдэд шууд дамжуулан хүргэх юм байна.
Ц.Болор