Италийн Флоренц хотоос нэрт зураач, зохион бүтээгч Леонардо да Винчийн зурсан Мона Лизаг бүсгүйн араг ясыг олсон тухай “Телеграф” сонинд бичжээ. Түүх шастирт тэмдэглэснээр Леонардо да Винчи энэхүү бүтээлээ 1503-1504 онд эхэлж 1519 онд дуусгасан гэж тэмдэглэгдсэн байдаг. Баян эр Францеско дел Жокондагийн эхнэр Мона Лиза буюу Жоконда бүсгүйн хөрөг юм.
Түүх судлаачдын ярьснаар Мона Лиза 1542 оны долдугаар сарын 15-нд 63 насандаа таалал төгсчээ. Өнгөрсөн онд археологичид Флоренцийн хуучин Гэгээн Урсула сүмд ажлаа эхлүүлжээ. Тэд олон жилийн турш Мона Лизагийн араг яс хаана байгааг судалснаар энэхүү цэргийн анги байсан сүмийг олсон ажээ. Харин өнгөрсөн долоо хоногт бүрэн хэмжээний араг ясыг олжээ. Археологич Сильвано Винсент “Бид Мона Лизагийн араг яс гэдэгт итгэлтэй байна. Түүнийг энд оршуулсан тухай ховор баримт бидэнд бий. Гэхдээ үүнийг нотлоход тодорхой хугацаа орно” хэмээжээ.

Э.Мөнх