Монгол Улсад Дотоодын цэргийн алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой энэ жил тохиож буй. Өнөөдөр тохиож буй ойн баяртаа зориулж Сүхбаатарын талбайд 11.00 цагаас цэцэг өргөх юм байна.

Монгол Улсад Дотоодын цэргийн алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой энэ жил тохиож буй. Өнөөдөр тохиож буй ойн баяртаа зориулж Сүхбаатарын талбайд 11.00 цагаас цэцэг өргөх юм байна. Цэцэг өргөх ёслолоын ажиллагаанд ЦЕГ болон Дотоодын цэргийн удирдлага алба хаагчид оролцох аж. Мөн өчигдөр эрхэлсэн ажилдаа амжилт гарган, өргөсөн тангарагтаа үнэнч байж, улс эх орон, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэж, хариуцсан үүргээ нэр төртэй биелүүлж байгаа дотоодын цэргийн 123 алба хаагчийг дотоодын цэргийн алдар, цагдаагийн гавъяа, ЦЕГ-ын “Спортын алдар”, дотоодын цэргийн албаны төлөө тэмдэг, ЦЕГ-ын хүндэт жуух, баярын бичиг, сайшаалын үнэмлэх зэрэг цол тэмдгээр шагнасан билээ.
Б.Чимэг